Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал хэлэхдээ:
/ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал/
“Есөн настай охин амь насаа алдсан золгүй явдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж эхэлсэн. Монгол Улс Хүүхэд хамгааллын хуульд “Нийгмийн бүх орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хориглосон” байдаг. Хүүхэд эрсдэлд нөхцөлд байгааг ажигласан, таамагласан, мэдсэн тохиолдолд иргэн хүн холбогдох байгууллагад заавал мэдээлэх чиг үүрэгтэй.
2018 оны 11-р сард талийгаач охин алга болчихлоо гэсэн дуудлага 108 утсанд ирсэн байсан. Гэвч 2 цагийн дараа охин орон нутагт суудаг эмээтэйгээ утсаар ярихаар хажуугийн дэлгүүр рүү орсон байсан юм байна. Эцэг эх нь оллоо гэсэн хариу ирсэн байсан. Мөн гараа хугалаад ГССҮТ-өөр эмчлүүлж байсан байна. Тухайн үед ээж нь “Тоглоомын талбай дээр тоглож байгаад гэмтээсэн” хэмээж байжээ. Бид уг хэргийн талаарх шат шатны мэдээллийг цуглуулан ажиллаж байна. Талийгаач охины хувьд удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдвол нийгмийн ажилтанд хариуцлага тооцох арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай.
БЗД-ийн 23 дугаар хорооноос өгсөн урьдчилсан мэдээлэлд тухайн охины эгч болох 12 настай охин хөгжлийн бэрхшээлтэй байсан. Мөн хоёр настай эрэгтэй дүүтэй. Ээж нь жирэмсэн буюу гурван хүүхэдтэй өрх байсан. Талийгаач охиныг хөгжлийн бэрхшээлтэй байсан гэх мэдээлэл байхгүй.
БЗД-ийн ГБХЗХ-ийн хэлтэс дээр талийгаач хүүхэд хүчирхийлэлд өртөж байсан талаар мэдээлэл бүртгэгдээгүй
Энэ он гарсаар 9126 хүүхдэд хүүхэд хамгааллын хувийн хэрэг нээсэн. Эдгээр хүүхдүүдийн эрх ямар нэг байдлаар зөрчигдсөн ” гэлээ.
Л.Баяр
1 comment
Мэдээлээд тэр албан хаагчдын чинь авсан арга хэмжээ нь хаана байгаа юм бэ, худлаа битгий хуцаад цэцэрхээд бай!!!!! Хөөрхиий тэр муу охин өөрөө өчнөөн удаа 102,108д хандсан л байсан, Гэмтлийн эмнэлэгт хүртэл гараа гэмтээгээд очсон л байсан, бидний татварын мөнгийг зүгээр л гудраад хэвтэж байгаа мануухайнууд!!!!!!!!