Эрхэм уншигч та бүхэнд эрүүл мэндийн яамнаас вакцины тухай 5 баримтыг хүргэж байна.
1. Вакцин халдвараас сэргийлэх үр дүнтэй, аюулгүй арга хэрэгсэл мөн. Эмнэл зүйн өмнөх болон дараах туршилтын үндсэн дээр вакциныг гарган авч, чанар, аюулгүй байдлыг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг.
2. Олон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг.
3. Халдварт өвчний эсрэг дархлаа үүсгэдэг.
4. Олон цэнт вакцин хэрэглэх нь аюулгүй бөгөөд хатгалтын тоог цөөрүүлж, цаг хугацаа, нөөцийг хэмнэх ач холбогдолтой.
5. Вакцинаас татгалзвал аюулт өвчнүүд дахин сэргэдэг.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам