Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 2020 оны 10 сарын 15-ны өдөр болно.
Тус сонгуулийн хуулийн хэрэгжилтэд Цагдаагийн байгууллага, Тагнуулын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд хамтран хяналт тавьж ажиллах бөгөөд хууль зөрчигдсөн гэж үзвэл дээрх газруудад гомдол гаргах юм.
Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт , санал асуулга зохион байгуулахыг хориглодог.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх талаар 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд цахим сургалтыг өнгөрсөн долоо хоногт явуулжээ.