Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 256 иргэн эх орондоо иржээ.
Үүнээс:
61 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,
16 нь өндөр настан,
38 нь эрүүл мэндийн шалтгаантай,
141 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Намуун”, “Тайж”, “Зүчи” зочид буудалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 14 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөснөөс 20-ны өдрийн байдлаар есөн удаагийн нислэг үйлдэж, 2,288 иргэн эх орондоо ирээд байна.
Л.Баяр