Microsoft компанийг үүсгэн байгууллагч Билл Гейтс коронавирусийн цар тахал сайндаа л 2022 онд дуусна гэж Fox News сувгийн ярилцлагын үеэр мэдэгдлээ.
“Гэхдээ бид дэлхий нийтээрээ хөдөлж чадвал 2021 оны турш вирусийн үзүүлэлтийг бууруулж чадна. Бурхны авралаар вакцин боловсруулах технологи байсан, санхүүжилт орж ирсэн, компаниуд хамгийн шилдэг мэргэжилтнүүдээ гаргалаа. Тиймээс би өөдрөг байгаа. Энэ бүхэн удаан үргэлжлэхгүй” хэмээн тэрбумтан онцолжээ.
Цар тахлын үеэр вакцинжуулалт 14 хувиар буурч, өмнөх 20 жилийн турш хүрсэн амжилтыг үгүй хийснийг Гейтс мэдэгдсэн. Түүнчлэн Гейтс ядуу орнууд вакцин боловсруулахад АНУ туслахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ.