2020-09-21 10:411min00

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзана

6(655)

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Москва хотод хүрэлцэн очлоо.

Н.Энхтайван сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Москва хотын “Домодедово” нисэх буудалд хүрэлцэн ирэхэд ОХУ-ын Гадаад хэргийн яам болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны албаны хүмүүс угтан авлаа.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзалт хийнэ.

Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй