Энэ жил шинээр цэцэрлэгт элсэх хоёр настнуудыг энэ сарын 18-ны өдрөөс цахимаар бүртгэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр буюу есдүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цагт бүртгэл дуусна.

Харин өдрийн 16:00 цагт цахим элсэлт явуулж, санамсаргүй түүврийн байдлаар элсэгчдийг сонгож, үр дүнг мессежээр мэдээлнэ гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байсан юм.

Энэ хичээлийн жилд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэх бөгөөд энэ хугацаанд төрөөгүй хүүхдийн регистрийг оруулбал систем хүлээж авахгүй.

Бүртгүүлэхэд тухайн цэцэрлэгт авах боломжит хүүхдийн тоо болон бүртгэл хийлгэсэн хүүхдийн тоо гарах бөгөөд хамран сургах тойргийн хаягууд мөн харагдах юм байна. Нийслэлийн Боловсролын газраас 75778080 дугаарын лавлах утсыг ажиллуулж байгаа бөгөөд бүртгэлийг 21-ний өдөр дуусгаж, 22-ны өдрөөс хоёр настнууд цэцэрлэгтээ суралцаж эхэлнэ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн