Сүүлийн үеийн судалгаагаар өдөр бүр жингээ үзэх нь хувь хүний жингээ хасах хүчирхэг хэрэгсэл нь болж байгаа аж. Тэгвэл үүний бодит шалтгааныг хуваалцъя.
Та илүү их жин хаяж чадна
Энэ нь танд жингээ хасахад гаргах ёстой хичээл зүтгэлийг бий болгосноор энэ асуудалд илүү их анхаарлаа хандуулахад тань тусална. Нэгэн судалгаагаар өдөр бүр жингээ үздэг хүн зургаан сарын хугацаанд энгийн дадалтай хүнээс 6 кг-аар илүү жин хассан байжээ.
Өөрөөр хэлбэл, та өмнөх өдөр идсэн хоолныхоо судалгааг хийж, түүний танд таарч байгаа, өөхийг шатааж байгаа эсэхэд бодитоор дүгнэлт хийх боломжийг танд өгч байна гэсэн үг юм.
Та илүү идэвхтэй байж, өөрийгөө удирдахад суралцана
Идэвхтэй байдал, өөрийгөө удирдах нь жингээ хурдан хасах гол түлхүүр юм. Тэгвэл өдөр бүр жингээ үзэх нь танд өөртөө итгэх итгэл, урам өгдөг байна. Та нэг ёсондоо жингээ удирдаж байна гэсэн үг юм.
Ингэх нь муу гэж хүмүүс боддог
Жингээ өдөр бүр үзэх нь хүний ухаан санааг самууруулж, төөрөгдүүлнэ гэж өмнө нь үздэг байсан. Харин одоо бол энэ ойлголт улиран оджээ. Жингээ өдөр бүр үздэг хүмүүс цэгцгүй хооллохоос аяндаа татгалзаж сурдаг байна.
Гэхдээ яг хэзээ нь үзэх ёстой вэ?
Дөнгөж орноосоо босоод бие зассаныхаа дараа ямар нэгэн юм ууж, идэхийн өмнө жингээ үзэх нь хамгийн тохиромжтой байдаг.
Ингэснээр та өмнөх өдөр өөрийн жинд ямар хоол, хөдөлгөөнөөр өөх нэмж, эсвэл өөхөө шатааснаа олж мэдэж чадна.
Гэсэн хэдий ч таны жинд өөрчлөлт оруулах нөлөөтэй, танаас шалтгаалахгүй зүйлс байдгийг бас санах хэрэгтэй. Тухайлбал:
-Та өмнөх өдөр нь юу идэж, юу уусан
-Хаван эсвэл усан хаван байгаа эсэх
-Сарын тэмдгийн мөчлөг
Эх сурвалж: https://www.mongoljingoo.mn/content/read/139019/Jingee-udur-bur-uzseneer-tand-garah-5-uurchlult-.htm