НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр боллоо. Тохирлоор 2020 оны наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгосон, өчигдөр буюу есдүгээр сарын 19-ны 23:59 цаг хүртэлх хугацаанд бүртгүүлсэн баримтууд дунд тохирлыг явуулсан юм.

Наймдугаар сард нийт 59,953,978 сая баримт хэвлэгдсэнээс 32,358,965 баримтыг бүртгүүлжээ.

Наймдугаар сарын тохирлын дугаарт 59613991 гэсэн тоо гарч ирснээр

30 мянган төгрөгийн азтан – 29175
100 мянган төгрөгийн азтан – 2949
Нэг сая төгрөгийн азтан – 329
Гурван сая төгрөгийн азтан – 34
Таван сая төгрөгийн азтан – 3 азтан тус тус тодорлоо. Харин 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Харин Супер тохирлын дугаарт 08367273 гэсэн тоо гарч ирсэн ч супер азтан тодорсонгүй.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн