Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилээс “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Энэ жил уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд нийт 40 автобусаар сурагчдад үйлчлэхээр болсон талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.
СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ:
Эдгээр чиглэлийг нийслэлийн Боловсролын газрын судалгаанд үндэслэн боловсруулсан байна.
Өнгөрсөн жил 33 чиглэлд 40 автобус сурагчдад үйлчилсэн бөгөөд өдөрт давхардсан тоогоор 5,000 хүүхэд сургуулийн автобусаар зорчиж байсан тухай холбогдох албаныхан хэлж байв.
Сургуулийн автобусны маршрутын зураглал: