Коронавирусийн цар тахал дэгдсэнээс, манай улсын уул уурхайн экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Иймээс Засгийн газраас БНХАУ-д худалдаалдаг нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд “Ногоон гарц” журмыг боловсруулж, өдөрт найман сая ам.долларын нүүрсний экспортыг хийж байгаа юм.
Энэхүү “шуурхай экспорт”-оос үүдэн Таван толгойн нүүрст ашиг сонирхолтой албан тушаалтнуудын өөр хоорондоо зөрчилдсөн шийдвэрүүд гарч эхэлсэн байна. Мөн нүүрс тээврийн гурван ч жолооч уртын замд амь насаа алдсан төдийгүй, өнөөдөр/2020.09.17/ нэг жолооч осолдон эмнэлэгт хүргэгджээ. Иймд нүүрс тээврийн жолооч нар “Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилох” шаардлагыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд тавиад буй.
Шаардлагыг есдүгээр сарын 18-ны өдөр буюу маргаашийн дотор биелүүлэхгүй бол жолооч нар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн юм. Бид нөхцөл байдлыг газар дээрээс нь тодруулахаар нүүрс тээврийн жолооч Н.Ялагдашгүйтэй холбогдож, мэдээллийг шууд дамжууллаа.
Эх сурвалж : ISEE.MN