Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 226 иргэн эх орондоо ирнэ

2020-09-17 09:351min0
uuriin

Хонконгоос иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас 06:25 цагт хөөрлөө.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай үүргийн нислэгийг төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн нислэг үйлдээд байна.

Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц 16:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирэх юм. Тэдний:

25 нь эрүүл мэндийн шалтгаантай,
48 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,
38 нь ахмад настан, 1
15 нь бусад шалтгаантай иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй