Бостоны дуудлага худалдааны үеэр АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольны үс зарагджээ. Худалдан авагч энэ үсийг 81 мянган доллараар худалдан авах санал гаргасан байна. Тэрбээр туг үстэй хамт улстөрчийг хөнөөсөн тухай цахилгаан мэдээг авах юм байна.
Линкольны туг үсийг дуудлага худалдаанд 75 мянган доллараар анх тавьсан боловч эцсийн үнэ нь 81 250 доллар болжээ.
Авраам Линкольн нь Вашингтоны Фордын театрт жүжиг үзэж байгаад 1865 оны дөрөвдүгээр сарын 14-нд толгой руугаа буудуулсан юм. Гэмт хэргийг жүжигчин Жон Уилкс Бут үйлджээ. Таван сантиметр урттай энэ туг үсийг эмч Ерөнхийлөгчийн цогцсонд эмгэг анатомийн шинжилгээ хийх үеэрээ хайчилж авсан юм байна. Үүнийгээ Ерөнхийлөгчийг хөнөөсөн тухай цахилгаан мэдээнд ороон хадгалжээ.
https://mir24.tv