2020-09-15 16:531min00

Азийн хөгжлийн банкнаас 3.5 сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

999999999999999999999999999999999999999999999999

Азийн хөгжлийн банкнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших тэгш хүртээмжийг сайжруулах, цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн 2 санхүүжилтийн гэрээг байгууллаа. 

Үүнээс 1.5 сая ам.долларын санхүүжилтийг оношилгоо, эмчилгээнд шаардлагатай урвалж оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулах юм.

Харин Ядуурлыг бууруулах Япон сангаас олгож буй 2.0 сая ам.доллараар Дархан-Уул, Дорнод, Дундговь аймгууд болон Сонгинохайрхан дүүрэгт 4 сургууль, 4 цэцэрлэг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамрагдах боломж бүрдүүлнэ.