Сайн ээжийн синдром таныг хаашаа залдаг вэ? Ээж нар энэ ертѳнцийн хамгийн агуу гэгдэх хүмүүс. Ээж хүн золиос хийх сэтгэлтэй, тэнхээтэй хүмүүс…
Гэвч үүнийгээ хэтрүүлэн хэрэглэвэл ѳѳртѳѳ болоод хүүхэддээ маш хортой.
Сайн ээжийн синдромын шинж:
1. Хүүхдийнхээ урдуур орж хамаг юмыг нь хийх
2. Хүүхдээ зовчихно хэмээн үргэлж туслах
3. Хүүхэдтэйгээ тултал ярилцаж ойлгуулахын оронд хүүхдээсээ улбаатай эргэн тойрны алдааг нь ѳмнѳѳс нь засч гүйх
4. Хүүхэддээ хатуу үг хэлж чаддаггүй, шаардлага тавьж чаддаггүй. Яагаад гэвэл хүүхдээ зовно хэмээн боддог
5. Хүүхэддээ хариуцлага тооцож чаддаггүй
6. Үхэхийн хооронд хатуурхаад яахав гэж бүүр дэндүүлж боддог.
Сайн ээжийн синдром нь сайнаар дарангуйлах хандлага бѳгѳѳд дараах үр дагавар үүсдэг байна:
~ Балчир том хүмүүс үүсдэг
~ Сэтгэлийн тэнхээ муутай, бууж ѳгѳмтгий болно
~ Буруугаа бусдаас хайсан, хэн нэг нь туслах ёстой мэт аашилна
~ Улмаар архи дарсанд дурламтгай, асуудлаас зугтдаг хүн болдог
~ Ямар нэг юм нь болохгүй бол ѳѳрѳѳс нь шалтгааантай гэж ойлгохыг хүсдэггүй гэх мэт.
Нэг үгээр хэлбэл арчаа муутай, амьдралын идэвхи муу, сул дорой хүн болж бэлтгэгддэг.
Энэ нь хүүхдийн ирээдүйн ажил бизнес, эхнэр нѳхрийн харилцаанд нь ч хүртэл нөлөөлж байдаг.
Аливаа юмны алтан дунджыг тааруулах, хүүхдээ, хань ижлээ ѳѳрѳѳ юмаа хийх чадварыг нь хѳгжүүлэх коучинг хийж сургах нь ээж, эхнэр, нѳхѳр, бизнес эрхлэгчдийн суралцах энэ цаг үеийн хамгийн чухал зүйл мөн.
Эх сурвалж: Сэтгэл судлаач Я.Баярхүү