Хоёр настнуудыг энэ долоо хоногт бүртгэнэ

2020-09-15 09:551min0
bolno

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өчигдөр /2020.09.04/ мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Засгийн газрын шийдвэрийг танилцуулахдаа

Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр хоёр настнуудын асуудлыг онцолж үүрэг даалгавар өгсөн. Өнөөдрийн байдлаар 80 мянган эцэг, эх хоёр настай хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй, ажил хийх боломж нь хомстолтой байна. Тиймээс стандарт шаардлагыг нь хангуулаад төр, хувийн болон хүүхэд харах төвүүдэд хоёр настай хүүхдүүдийг явуулах шийдвэр гаргалаа. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна” гэсэн билээ.

Тэгвэл шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд хоёр настнуудыг энэ сарын 20-ны ням гараг хүртэл бүртгэж, 21-нээс цэцэрлэгт хамруулах ажээ.

Энэ талаар БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ мэдээлсэн байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй