Японы эрх баригч Либерал ардчилсан нам өчигдөр /2020.09.14/ хуралдаж, Суга Ёшихидэг намын шинэ даргаараа сонголоо. Ингэснээр түүний хувьд Японы дараагийн Ерөнхий сайд болох боломжтой боллоо.
Либерал ардчилсан намын шинэ даргийн төлөө болохоор Гадаад хэргийн сайд асан Кишида Фумио, Дотоод хэргийн сайд асан Ишиба Шигерү нар өрсөлдөж Сугаг сонгогдлоо. Нийт санал өгсөн 534 намын нөхдийн 377 Суга Ёшихидэ, Ишиба Шигэрү 68, Фүмио 89 санал авчээ.
Ерөнхий сайдыг энэ сарын 16-нд дахин нэг санал хураалтаар сонгох бөгөөд Либерал ардчилсан нам Японы парламентын олонх тул Суга шинэ Ерөнхий сайд болох баттай юм. Тэрбээр Абэ Шинзогийн эрх барих хугацаа дуустал Ерөнхий сайдын албан тушаал хаших бөгөөд 2021 оны есдүгээр сард болох сонгуулиар дахин Ерөнхий сайдын төлөө өрсөлдөж болох ажээ.
Сүга Ёшихидэ 1948 оны арванхоёрдугаар сарын 6-нд Японы Акита мужийн Огачи тосгонд гүзээлзгэнийн аж ахуй эрхэлдэг тариачин айлын ууган хүү болон мэндэлжээ.
Л.Баяр