Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 44 мянган аж ахуйн нэгж байгууллагын 676.4 мянган ажиллагсад хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй аж ахуйн нэгж байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 5 хувиар, өмнөх улирлаас 4.3 хувиар, ажиллагсад өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар, өмнөх улирлаас 2.3 хувиар тус тус өсжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 676.4 мянган ажиллагсдын медиан цалин 943.5 мянган төгрөг байна.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар 1261.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 100.1 мянган төгрөг буюу 8.6 хувиар, өмнөх улирлаас 1.6 мянган төгрөг буюу 0.1 хувиар нэмэгджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагсдын:
12 % нь 420,000 төгрөг хүртэлх цалинтай
21.2 % нь 420,001-700,000 төгрөгийн цалинтай
27.4% нь 700,001-1,1 сая төгрөгийн цалинтай
17.7% нь 1.1-1.5 сая төгрөгийн цалинтай
10.1% нь 1,5-2,0 сая төгрөгийн цалинтай
7.0% нь 2,0-3,0 сая төгрөгийн цалинтай
4.6% нь 3,0 сая төгрөгөөс дээш цалинтай байна.
Ажиллагсдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас:
420,000 хүртэлх цалинтай ажиллагсад 1.5 мянгаар
900,001–1,1 сая төгрөгийн цалинтай ажиллагчид 2.0 мянгаар
1.1-1.5 сая төгрөгийн цалинтай ажиллагчид 6.6 мянгаар
1,5-2,0 сая төгрөгийн цалинтай ажиллагчид 7.0 мянгаар
2,0-3,0 сая төгрөгийн цалинтай ажиллагчид 2.9 мянгаар
3,0 сая төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид 76-гаар нэмэгдсэн бол 420,001-900,000 төгрөгийн цалинтай ажиллагсад 5 мянгаар буурчээ.
Ажиллагсдын тооны бүлгээр авч үзэхэд:
1-9 ажиллагсадтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 799.7 мянган төгрөг
10-49 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг
50-99 ажиллагчтайнх 1.2 сая төгрөг
100-199 ажиллагчтайнх 1.3 сая төгрөг
200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.8 сая төгрөг байна.
Ажиллагсдын сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд:
Баруун бүсэд 889.6 мянган төгрөг
Зүүн бүсэд 1.0 сая төгрөг
Хангайн болон Төвийн бүсэд 1.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 11.3%-29.5%-иар бага байна.
Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 8.7 %-иар их байна.
Ажиллагсдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.9 сая төгрөг. Харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 765.3 мянган төгрөг байна.
4 comments
ene haanaas avsan sudalgaa ve dandaa esergeer ni bichsen yum bish baigaa 420 hurtleh tsalintai ajilchid buurchee ch geh shig ta nar uul uurhaigaas l sudalga avdiimuu yas yuman deer turiin albanii tsalin hamgiin muu shdee yalanguya turin albanii uilchilgeeni ajilchid tsalingiin hamgiin dood 420r l amidarch bgaa shdee ter deeguur darga nar ni l say sayar ni avdiin bga biz unen boditoi yum bichij baigaach
neg heden uurhain tailantai taniltschaad huduu oron nutgaar turiin baiguullaga huviin baiguullaguudaas bugdengees ni sudalgaa av l daa huviin baiguullagin tsalin turiinh 2 shal uur shuu
Яах гэж ингэж худлаа тоо тавьдаг юм бэ.
Гүйцэд ойлгож уншаач.