Монгол Улсын хэмжээнд 2020 онд 2 нас хүрсэн 77 мянга 500 гаруй хүүхэд байна. Жилд дунджаар 48 мянган хоёр настнууд цэцэрлэгт хамрагддаг байна. Гэвч энэ жил Коронавируст халдвартай холбоотойгоор хоёр настнууд гэртээ үлдэхээр болсон байсан ч 2020 оны улсын төсвийн тодотголд УИХ дахь эмэгтэйчүүдийн лобби бүлгээс “Хүүхэд харах үйлчилгээ”-нд 2 тэрбум төгрөгийн төсвийг батлуулсан билээ.

Тэгвэл энэ сарын 15-аас хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан “Хүүхэд харах төв”-үүдийн үйл ажиллагааг эхлүүлэх юм байна. Одоогоор энэ үйл ажиллагааг зохицуулахтай холбогдсон “түр журам” боловсруулсан ба батлуулах ажил хүлээгдэж байгаа аж. Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийг шалгаж, хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр үйл ажиллагааг эхлүүлнэ.

Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ явуулдаг 160 гаруй төв байгаа. Эдгээрээс 140 гаруй нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ажээ. Эцэг эхчүүд өөрсдийн оршин суугаа дүүрэгт байрлах хүүхэд харах төвөөс сонгон хүүхдээ хамруулах боломжтой юм.

Хүүхэд харах үйлчилгээний төсөв батлагдсан ч энэ нь хоол унд болон хувьсах зардалд л дунджаар 140 мянган төгрөг буюу зарцуулагддаг. Харин эцэг эхчүүд төрөөс олгож байгаа мөнгөний 60 хувиас хэтрэхгүй зардал буюу сард дунджаар 80-90 төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд төлөх үүрэгтэй.

2012-2016 оны УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс санаачлан батлуулсан олон хуулиудын нэг нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль юм. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 батлагдаж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ хууль хэрэгжиж эхэлсэн байдаг.

Хүүхдийг цэцэрлэгт өгөх, хүүхэд харуулах үйлчилгээнд хамруулахын ялгаа нь Цэцэрлэгийн нэг ангид байх хүүхдийн тоо харьцангуй олон. Харин хүүхэд харах үйлчилгээнд нэг ажилтанд 5 хүүхэд ногдож байгаа, цөөн хүүхэдтэй тул эрсдэл нь бага гэж үздэг байна.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн