Энэ жил ахуйн зориулалтаар 10 аймгийн 38 сум, нийслэлийн ногоон бүсээс түүж бэлтгэнэ. Энэ жил есдүгээр сарын 10-аас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэх зөвшөөрөл олгож байгаа. Үүнтэй холбоотойгоор МХЕГ-аас самар бэлтгэхэд юуг анхаарах, зөвшөөрөл хэрхэн, хаанаас авах талаар тодрууллаа.
Иргэд тухайн газрын байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авч, нэг кг самрыг 500 төгрөгөөр түүнэ
Өнгөрсөн оны аравдугаар сарын 4-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд баавгай айлын гэр рүү дайрч, аав хүү хоёрыг барьсан харамсалтай явдал болсон. Тухайн жил жимсний болц, гарц тааруу, самар түүх зөвшөөрлийг хэт эрт олгосон нь ийн хоёр хүний аминд хүрсэн. Тэгвэл энэ жил самар түүхдээ нэг хушны самрыг 100 хувь гэж үзвэл 30 хувийг нь л түүгээд үлдсэнийг нь үлдээх ёстой гэж мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
Иргэд нэг модны самрын зөвхөн 30 хувийг л хувь авч ашиглах хэрэгтэй
МХЕГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа: “Нэг модны самрыг 100 хувь гэж үзвэл самраар хооллодог хэрэм, хандгай, баавгай гээд амьтад 30 хувийг нь авч идэш тэжээлээ болгох хэрэгтэй.
Байгалийн жамаар 40 хувь нь газарт унан тухайн хуш буцаж сэргэж ургах процесс явагдах учиртай. Харин үлдсэн 30 хувийг иргэн, аж ахуйн нэгж ахуйдаа ашиглах байгалийн зүй тогтол явагдах ёстой. Тиймээс иргэд нэг модны самрыг 100 хувь авч ашиглах биш 70 хувийг нь үлдээгээч ээ гэдэг гол асуудлыг иргэддээ сурталчилж, таниулж ажиллаж байгаа.
Самар түүх зөвшөөрөл олгох асуудлыг даган нэгдүгээрт, ой хээрийн түймрийн асуудал их яригддаг. Учир нь иргэд ойд самар түүхээр явахдаа тэндээ хонож отоглодог. Ингэхдээ ой хээрийн түймрийн урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй.
Хэдийгээр энэ жил чийгшилтэй байгаа ч агаар нэлээд хуурайшилттай байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, иргэд хөдөлмөр аюулгүйн ажиллагааг хангах хэрэгтэй. Иргэд самар түүхээр явахдаа бага насны хүүхдийг мод руу авируулах гэдэг учраас хүүхэд унаж эрсдэх асуудал гарч болзошгүйг онцгой анхаарах хэрэгтэй.
Гуравдугаарт, ой хээрт явж байгаа учраас зэрлэг амьтдын дайралтаас өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Эдгээр гурван асуудалд онцгой анхаарах хэрэгтэй” гэлээ.
Энэ жилийн хувьд цаг агаар тааламжтай байсан учраас Ойн судалгаа, хөгжлийн төвөөс самрын болц 9 сарын 10 орчимд гүйцнэ гэж тогтоосон. Иргэд, аж ахуйн нэгжүүд 09 сарын 10-аас дараа оны 03 сарын 10-ны хооронд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самрыг бэлтгэж болно.
Гэхдээ БОАЖ-ын сайдын гаргасан А/577 буюу “Ойгоос хуш модны самар бэлтгэж, ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” тушаалд заасан бүсээс бэлтгэн ашиглана. Үүнд, үйлдвэрлэлийн зориулалтаар ой бүхий 8 аймгийн 25 орчим сумаас, ахуйн зориулалтаар 10 аймгийн 38 сум, Нийслэлийн ногоон бүсээс түүж бэлтгэнэ.
Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой.
2 comments
яахаараа ийм амьдралгүй, бодит биш хуучин нийгмийн лоозон тунхаг шахуу юм ярьж байдаг юм бэ, биелэгдэшгүй даалгавар….хэн түүсэн самарыг нь жигнэж мөнгө төгрөгийг тоолж аваад суужаахийн болжийна хэн самарчдыг мөнгөө тушаа гээд уул хадаар хөөцөлдөөд явж байхын….
soliotoi um yarihaa bolioch ….harin hymyys baigali orchiniig bohiduulahgui suitgehgui tyyh tal deer ni anhaarch ajillah estoc, baigaliin hishigee tyygeed amdraad irsen yadarsan hymyysiin amdrald byy sadaa bol ta nar !!!!!