Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 7 сард 13.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (9.8хувь) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 212.5 (9.0хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2020 оны эхний 7 сард 52.8 хувь нь бөөний худалдаа, 47.2 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2020 оны эхний 7 сард 6.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 972.0 (13.5хувь) тэрбум төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 7.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 468.6 (6.3хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Худалдааны салбарын нийт борлуулалтын 84.4 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт 2020 оны эхний 7 сард 11.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (11.8хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин 2020 оны 7 дугаар сард өмнөх сараас 190.2 (9.5хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Үндэсний статистикийн хороо

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн