Гурван охиноо зуурдаар алдсан хосууд гэрээ цэцэрлэг болгон тохижуулж, цэцэрлэггүй хүүхдүүдийг харж байна

2020-09-11 13:25
119145301_3707496505948773_3598004752738160422_n

Коронавирусийн цар тахлын хөл хорионы үеэр гурван охиноо харамсалтайгаар алдсан Дархан-Уул аймагт амьдардаг хосууд гэрээ цэцэрлэг болгон тохижуулж, цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдийг харж байна. Н.Алтанзул энэ тухайгаа фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Тэрбээр “Ингээд өөртөө ажлын байртай боллоо. Нэг сарын хичээл зүтгэл минь бас туслаж дэмжсэн хүмүүсдээ баярлалаа. Цаашдаа би өшөө ихийг бүтээж зорьсон зорилгодоо хүрнээ одоо би өөрийн гэсэн зүйлээ хамгаалах болно. Энэ их хичээл зүтгэлийг минь бурхан удахгүй шагнаж 3 сахиусыг минь буцааж өгөхөд л болно” гэжээ.