Усны тоолуурын заалтыг буруу авч илүү бичилт хийсэн зөрчлийг арилгууллаа

2020-09-11 12:59
118916958_3847439795283372_3624066945615563795_n

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн иргэн Л.А-ийн өргөдөл гомдлоор дэд даргын баталсан 02-02/336 дугаартай удирдамжаар “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт” хийгдлээ.Шалгалтаар ОСНААУГ ОНӨААТҮГ-ын ХҮТ-4-ын борлуулалтын байцаагч П.Г нь тус айлын усны тоолуурын заалтыг сар бүр буруу авч илүү бичилт хийсэн зөрчлийг илрүүлэн тус иргэнд 168 900 төгрөг буцаан олгуулж зөрчлийг арилгууллаа

НМХГ