Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/1037 дугаар захирамжаар баталсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам”-ыг хүргэж байна. 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНД ХЯЗГААРЛАЛТ
ТОГТООХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журам нь нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, Замын хөдөлгөөний дүрэмд заасан “чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-гээр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2.Энэхүү журамд заасан улсын дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт нь дипломат байгууллага, тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын, Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан албан тушаалтнуудын албан ажлын, “тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр, хүүхэд зохион байгуулалттайгаар тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаарахгүй.

Хоёр. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулах
2.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын дугаар нь дараах тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл /ажлын өдрүүдэд/ уг гарагуудад замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана. Үүнд:

2.1.1.Даваа гарагт 1 ба 6-аар төгссөн;
2.1.2.Мягмар гарагт 2 ба 7-оор төгссөн;
2.1.3.Лхагва гарагт 3 ба 8-аар төгссөн;
2.1.4.Пүрэв гарагт 4 ба 9-өөр төгссөн;
2.1.5.Баасан гарагт 5 ба 0-ээр төгссөн;

2.2.Шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас гаргасан саналыг харгалзан баяр, амралт, онц байдал, хөл хорио тогтоох үед замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга тухай бүр гаргана.

2.3.Дараах тохиолдолд Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас олгосон зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтаас тодорхой хугацаанд чөлөөлж болно. Үүнд:

2.3.1.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах;

2.3.2.Мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах;

2.3.3.Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын автобус, 8-аас дээш буюу нийслэлийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх;

2.3.4.Гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн нутаг дэвсгэрээр зорчин өнгөрөх;

2.3.5.Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан;

2.3.6.Дулаан, цахилгаан, усан хангамж, шуурхай ажиллагааны тээврийн хэрэгсэл, эмнэлэгийн зориулалттай бараа бүтээгдэхүүн түгээх;

2.4.Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтайгаар замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийн хэрэгжилтэд цагдаагийн нэгж, алба хаагч хяналт тавьж, илэрсэн зөрчлийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Гурав.Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцуулах
3.1.Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл нь “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-гээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож болно.

3.2.Цагдаагийн байгууллагаас тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслээр хамгаалуулсан цуваа “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-гээр зорчих тохиолдолд уг цуваанд явах тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг цагдаагийн байгууллагын бүртгэл, хяналт хариуцсан нэгжийн зөвшөөрлийн дагуу замын хөдөлгөөн зохицуулах, хяналт тавих нэгж тодорхой хугацаанд цахим санд бүртгэнэ.

3.3.Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-гээр зорчих нийтийн үйлчилгээний автобус, троллейбус, суудлын такси болон “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн бүртгэл, судалгаа, мөн ажилчдын автобусны судалгааг гаргаж, тогтоосон буудал, чиглэлийг баталж, хяналт тавьж, чиглэлийн дугаар олгох ажлыг Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар хариуцан зохион байгуулж, шаардлага хангасан тээврийн хэрэгслийн мэдээллийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлж бүртгүүлнэ.

Дөрөв. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлийг шийдвэрлэх
4.1.Хууль, тогтоомжид заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон шийдвэрийн хэрэгжилтэд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулан, зөрчлийг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

Тав. Бусад
5.1.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

By updown

4 thoughts on “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг танилцуулж байна”
  1. Niislelees. Eer noimertoi mashiniig.khotruu. orokhiig khyzgaarlaachee ene.duureg. khoroog.prshin suigchdiin zamiig .modorkhoi bolgoochee oroi bolokhoor ger buleeree manai.mashin irne geed zam emchleed.zogsdogiig.boliylaach

  2. Орон нутгаас хотод ирсэн тээврийн хэрэгслээс хотод хоносон хоногийн тоогоор бодож хураамж авч гаргаж байя!

  3. замын цагдаагийн шинэ гүүр барьж явган хүний замыг үам гарцгүй болгосон, одоо цэцэрлэгт хүрээлэн талаас хотын төв руу явган орох ямар ч боломжгүй болсон, бас ямар ч автобус энэ гүүрийг давж явдаггүй маш хүнд бна!!!

  4. энконта хотхоны оргил худалдааны төв нийтийн явган замыг машины зогсоол болгосонг явган хүний зам болгож өгөөч арай дэндүү юмааа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн