Д.Нямхүү: ОХУ-ын ачаа тээврийн нэг жолоочоос коронавирус илэрлээ

2020-09-11 11:18
2222-2
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.09.11/

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Есдүгээр сарын 10-ны өдөр нийт 1816 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.

ОХУ-ын ачаа тээврийн машин жолоочоос вирус илэрлээ. Энэ хүний эхний шинжилгээг Дархан-Уул аймагт хийсэн ба ХӨСҮТ-ийн төв лабораторид баталгаажууллаа.

Монголд коронавирусийн халдвартай нь батлагдсан хүний тоо 311 болж, 298 хүнийг эмчлэн эдгэрүүллээ. ХӨСҮТ-д 13 хүн эмчлэгдэж байгаагаас зургаан хүний бие хүндэвтэр байна.