Энэ оны найм, есдүгээр саруудад Калифорни мужид 2.3 сая акр (9,300 км.кв) газрыг хамарсан түймэр гарсан. Энэ хэсгийн бүс газарт жил бүрийн хуурайшилтын үеэр түймэр гардаг ч энэ жилийнх түүхэнд бичигдэхүйц хамгийн аюултай, том газрыг хамарсан гэдгийг албаныхан хэлж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд агаарын температур дээд хэмжээндээ хүрч, салхи ширүүссэнээс өчигдөр Сан Франциско хот өтгөн утаанд дарагдаж хотын тэнгэр бүхэлдээ улбар шар өнгөтэй болжээ. Цахим ертөнцөд энэ нь яг л “ангараг” гарагийг санагдуулам байгаа гэж хүмүүс сонирхолтой зургуудийг хуваалцаж байна. Гэхдээ агаарын чанар муудсан учраас энэ агаар нь хүний биед их хортой. Хэрвээ салхигүй болж, утаа доош тунавал улаан, шар туяаг ч агаар нэвтрүүлэхээ больж, тас харанхуй болох магадлалтайг анхааруулжээ.