Галт зэвсэг ашиглан хоёр хүний амь насыг хохироосон этгээдийг эрэн сурвалжилж байна
2020-09-10 13:211min

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт хоёр иргэнийг галт зэвсэг ашиглан амь насыг нь хохироосон хэрэг энэ сарын 9-нд гарчээ.
Галт зэвсэг ашиглан хүний амь нас хохироосон иргэн Б хэргийн газраас зугтаасан байна. Түүнийг Архангай аймгийн Tариат, Цахир сумын нутгаар дамжин өнгөрч болзошгүй байх тул хил залгаа оршин суух айл өрхүүд анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.