Хүүхдүүдийн хувьд өмнө нь тавьсан, нүдэнд нь үзэгдэж буй чихэр гэдэг маш их ач холбогдолтой зүйл. Тэд шууд л аваад задлаад идчихэж чадна. Мэдээж амттай байлгүй яах вэ. Тэдний сэтгэхүй тодорхой учраас илүү хийсвэр зүйлсийг ойлгох хараахан болоогүй байгаа.
1960-1970-аад онд Стэнфордын их сургуулийн эрдэмтэд туршилт явуулжээ. Тэд 4-6 насны хүүхүүдэд нэг зефир өмнө нь тавиад одоо идэж болно, эсвэл 15 минут хүлээвэл хоёрыг авна гэж хэлжээ. Ингээд сэтгэлзүйч өрөөнөөс гараад явсан байна. Энэ хугацаанд хүүхдүүдийг ажиглахад бяцхан хүүхдүүдэд хүлээнэ гэдэг тун хэцүү асуудал болох нь харагджээ. Тэд нэг байрандаа эргэлзэж, нүдээ аньж нээж нэг үзэж, сандал дээрээ тогтож ядан байв. Ингээд олонх нь буюу 2/3 нь тэсэлгүй өнөөх “өгөөш”-ийг идэж орхижээ.
Мэдээж амттай байлгүй яах вэ?
Хамгийн сонирхолтой нь бидний олонх нь бүхий л амьдралынхаа туршид хүүхэд хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл яг энэ хүүхдүүд шиг яг одоо л бүхнийг хүсдэг. Мөнгөөр худалдан авч болох бүхий л таашаалыг бид дараа гэж хойшлуулж чаддаггүй. Магадгүй жаахан хүлээвэл илүү ихийг авах ч юм бил үү? Бидэнд ийм сэтгэхүй угаасаа суугаагүй байдаг.
Ингээд л томчууд хүүхдүүд шиг үйлдэл хийдэг байна. Мөнгө зээлж, бараа бүтээгдэхүүн худалдан авдаг. Ингээд жаахан бодож, хөрөнгө оруулалт хийх боломж, эсвэл өр тавихын оронд цуглуулна гэхгүйгээр хамгийн энгийн, хялбар, тодорхой шийдвэрийг сонгодог.
Дээрх “зефирийн туршилт”-аас хойш хэдэн арван жилийн дараа ажиглахад зефирээ идэлгүй тэсэж үлдсэн нь ирээдүйд илүү амжилттай яваа харагджээ. Тэд илүү сайн сурч, аливаа нүд хуурсан бүхнээс ангид байж, өөртөө зорилго тавьж, түүндээ хүрч байжээ. Харин зефирийн туршилтыг давж чадаагүй олонх хүүхэд төлөвлөх, урьдчилан таамаглах, ирээдүйн амжилтаа тооцоолж чаддаггүй хүмүүс болон төлөвшжээ.
Мэдээж 2018 онд өөр судлаачид энэхүү туршилтын үр дүнг үгүйсгэсэн байна. Учир нь хүүхдүүдийн үйлдэл тухайн гэр бүлийн хэр хангалуунаас бас шалтгаалж болно гэжээ. Ядуу буурай айлд өссөн хүүхдүүдэд “дараа нь” гэдэг зүйл байхгүй байж мэдэх тул тэр дор идэх нь зөв гэжээ. Харин элбэг дэлбэг айлын хүүхдүүдэд зефир тэвчиж болох жижигхэн шагнал ч байж болно шүү дээ.
1 comment
баяжая гэвэл хүн чанараа гээх хэрэгтэй гэж нэгэн үг байдагдаа