Хүүхдийн баяраар 282 хүүхэд эцэг эхээсээ төөрчээ

2017-06-02 14:481min0
bayr

Цагдаагийн байгууллага  эх үрсийн баяраар эцэг эхээсээ төөрсөн 282 хүүхдийг бүртгэж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Хүүхдүүд Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Барилгачдын талбай зэрэг олон хүн цугларсан газарт төөрсөн байна.

Баярын өдөр Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 930 албан хаагч эргүүл, хамгаалалтанд гарсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй