Өчигдөр 261 иргэн эх орондоо ирсэн байна

2020-09-09 11:501min0
e2175c56f1146a4a57c8b5925d3610db

Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.09.08/ 22:14 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор АНУ, Австрали, Филиппин, Хонконг, Макаогоос 261 иргэн эх орондоо ирэх бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай-46, өндөр настан-37, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, жирэмсэн-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Корпорайт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газруудад тусгаарлалаа.

 УОК-ын Шуурхай штаба

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй