Л.Мөнхтүшиг: Маргааш Алтанбулагийн боомтоор 110 хүн ирнэ

2020-09-09 11:291min0
6c5129841184692dac7b19ac3e9ac49c

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.09.09/

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Өнөөдрийн байдлаар 11400 орчим иргэн нутаг буцах хүсэлтэй байна. Тооны хувьд өндөр байгаа мэт боловч энэ сард  Европ, Зүүн Өмнөд Азийн орнуудад байгаа, буцах хүсэлтэй иргэдийн тоо буурсан.

Өчигдөр Хонгконгийн тусгай үүргийн транзит нислэгээр АНУ, Австралиас иргэдээ авчирсан. Гадаад улсын иргэдтэй гэр бүл болсон иргэд ч бий. БНХАУ-д зорчих хүсэлтэй, хятад хүнтэй гэр бүл болсон гэх мэт 109 иргэний өргөдлийг хүлээж аван, уг асуудлыг хүмүүнлэгийн шугамаар шийдвэрлэхээр ажиллаж байна.

Маргааш ОХУ-аас ирэх хүсэлтэй 50 орчим иргэн, энд ажилладаг орос хүмүүс гээд 110 орчим хүн Алтанбулагийн боомтоор  ирнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй