Та дараах заавраар хүүхдийнхээ 1072 хувьцааны ногдол ашгийг авах боломжтой

2020-09-09 10:341min5
52793-520-1-1-1-2

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг иргэдийн данс руу есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн шилжүүлэх ажил үргэлжилж байна.

2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа олгогдохгүй юм. Харин энэ хугацаанаас өмнө төрсөн хүүхдүүд авах боломжтой.

Хүүхдийнхээ ногдол ашгийг ebarimt сайт болон аппликэйшн ашиглан авч болох юм байна.

18-аас доош насны Монгол Улсын иргэн (хүүхэд) ebarimt-д ШИНЭЭР БҮРТГЭЛ үүсгэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг авах хүсэлт илгээх заавар:

Алхам 1: Ebarimt аппликейшн болон сайтад хандаж бүртгүүлэх товчийг дарна. /Вэбсайт: www.ebarimt.mn, аппликейшний нэр: ebarimt /

Алхам 2: Бүртгүүлэх талбарт РД /кирилл үсгээр бичнэ/ болон ebarimt-д бүртгэлгүй и-мэйл хаяг, утасны дугаар оруулан бүртгүүлэх товчийг дарна.

Алхам 3: Бүртгүүлсэн и-мэйл хаягт илгээгдсэн нэвтрэх нэр нууц үгийг ашиглан ebarimt-д нэвтрэхэд, миний бүртгэл хэсэгт таны хүүхдийн овог, нэр, банк, дансны дугаар автоматаар үүссэн байх ба та тус мэдээллийг шалган, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтийг баталгаажуулснаар таны хүүхдийн дансанд ногдол ашиг ажлын 3 хоногт шилжин орно.

Хүсэлт гаргасны дараа иргэн та өөрийн бүртгэлээр ebarimt аппликейшнд нэвтрэн орж үйлчилгээ цэсээс “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийг сонгож “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлт баталгаажсан болон өөрийн дансанд шилжиж орсон эсэхийг харах боломжтой.

5 сэтгэгдэлтэй

  • гэрэлтуяа

    2020-09-10 19:21 at 19:21

    хүүхдййн мөнгөө бүгтгүүлсэн хээээ орох ва

    Хариулах

  • Болорэрдэнэ

    2020-09-10 22:43 at 22:43

    Хүүхдүүд орохгүй байна

    Хариулах

  • Балбийдорж Ганцэцэг

    2020-09-11 12:04 at 12:04

    bumbat altaid burtguulsen eej aaviinh ni orood 2huuhediin huvistaa orohgui bna Жаргал овогтой Ѳсѳхбаяр гю 03271916 Ганхуяг овогтой Хүслэн гю 11222001

    Хариулах

    • Bibagasha

      2020-09-12 03:00 at 03:00

      Bi bvrtgvvlj amjagui ebarimt baihgui hvn yah we

      Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй