Халдвар нэмэгддэг намрын улиралд эрүүл мэндээ дэмжихийн тулд хангалттай хэмжээний цайр авч байх ёстой. Учир нь энэхүү бичил элемент нь бие махбодын биологийн үйл явцад томоохон үүрэг гүйцэтгэдэг байна.
Цайр нь халдварын эсрэг дархлааны хариу үйлдлийг идэвхжүүлж, нөхөн төлжүүлэх, өвчний дараа нөхөн сэргэхэд нөлөөлдөг. Харин багахан хэмжээгээр цайр дутагдахад л дархлааны эсийн үйл ажиллагаа алдагдаж, хүн халдварт өртөмтгий болдог гэнэ. Гэхдээ зөв хооллосноор энэхүү бичил элементээ шаардлагатай түвшинд барьж болдог.
Эмч нар цайр ихээр агуулдаг бүтээгдэхүүнээр шош, тахианы мах, өндөг, хулууны үр, миндаль самар, бяслаг, ногоон вандуй, газрын самрыг нэрлэдэг байна.
Цайр дархлаанд сайнаас гадна ходоод гэдэсний замын үйл ажиллагааг зохицуулж, арьсанд эергээр нөлөөлж, үсний уналтыг зогсоодог аж.