Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний яаманд ажиллалаа. Энэ үеэр улс орноо хөгжүүлэхийн тулд ямар бодлого, зорилт хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Ингэхдээ дараах байдлаар байр сууриа илэрхийлсэн юм.
Ойрын 8-12 жилийн хугацаанд улс орноо хөл дээр нь босгох шаардлагатай байна. Үүний тулд эхлээд хөгжлийн дэд бүтцүүдийг нь тавьж дуусгах шаардлагатай.
Үүнд хэд хэдэн асуудал багтаж байна
Нэгдүгээрт нь эрчим хүч. Энэ бол манай улсын хөгжил дэвшлийн үндэс. Эрчим хүч хэрэглэдэггүй салбар гэж нэг ч байхгүй. Тиймээс эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, дотоодынхоо хэрэглээг бүрэн дүүрэн хангах нь тэргүүн зорилт.
Хоёрдугаар зорилт бол шатахууныхаа хэрэглээг дотоодоосоо хангадаг болох. Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл сайн хэрэгжиж байна.
Гурвдугаарт, хүнснийхээ хэрэглээг дотоодоосоо хангах. Бид элсэн чихэр ургуулж чадахгүй байх. Бас цагаан будаа, шар будуу ургуулж чадахгүй байж магадгүй. Бусдыг нь бол бид дотооддоо үйлдвэрлэж чадна.
Дөрөвдүгээрт, цементнийхээ хэрэглээг дотоодоо хангах нь чухал. Одоогийн байдлаар энэ чиглэлд томоохон үйлдвэрүүд ашиглалтад оруулсан.
Тавдугаарт, Гангийн үйлдвэртэй болох хэрэгтэй. Үүнийг бодлогоор дэмжих ёстой. Дөрөв, тавдугаар бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадвал монголчууд хямдхан орон сууцанд сууна. Барилга байгууламжийн үнэ буурна.
Зургаадугаар асуудал бол дэд бүтэц. Бид төмөр замаа өөрсдөө тавьж байна. Зүүн бүсэд Дорнод аймгийн Эрээнцаваас Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт хүртэл төмөр зам тавина. Ингэснээр ОХУ, БНХАУ-ыг төмөр замаар холбосон боомттой болно. Авто зам мөн чухал. Энэ жил 21 аймгаа нийслэлтэй авто замаар холбож дуусна. Цаашлаад бүх суурин газрууд руу авто зам тавина.
Долоо дахь асуудал бол мэдээлэл, тенхологи, харилцаа холбооны асуудал. Монгол Улсыг хөгжүүлэхэд энэ их чухал. Нутаг дэвсгэр дээгүүрээ аалзны тор хэрсэн мэт мэдээлэл, харилцааны холбооны дэд бүтцийг бий болгох ёстой. Хаанаас төрийн үйлчилгээг шууд авдаг болох ёстой.
Дэрх зорилтуудыг хэрэгжүүлсэн цагт Монгол Улс маань хөгжинө. Боловсрол, эрүүл мэндийн салбарын асуудал ч шийдэгдэнэ. Эдгээр зорилт нь монгол хүний эрүүл мэнд, мэдлэг боловсролтой шууд холбоотой. Энэ бүхнийг төрийн албан хаагчид та бүхэн монгол төрийн бодлого гэж ойлгох хэрэгтэй.
14 comments
6-r asuudald darhan — ulaan-baatriinhaa awtozamiin asuudal bolsn balgasaa shiideechee
Hurelsuh uu sevgui hun bish baih Gehdee tsag ue lideree turuuldeg Unuudur uur hun alga
darhanii zamiig zasaj ih sur huchiig vzvvleech
sugalaa bish tatvariin hongololtoo avmaar baina
ЗАХИРГААНЫ ОРОН ТООГОО ЦОМХОТГОЖ, ХӨРӨНГӨ МӨНГӨӨ ХЭМНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЗОРИУЛАХГҮЙ, ДАН ГАДНААС ЗЭЭЛ АВЧ ЯВВАЛ ДЭЭРХИ ЗОРИЛТ ХЭРЭГЖИХГҮЙ.
Таны хэлсэн үг нэгжид,хотын дүүрэг,хороодод туйлын хангалтгүй,харилцан нэгэндээ сайн хүн байх үүднээс сайхан ордондоо санал хүсэлт сонсож,бичиг хэргээ адаагүй бүрдүүлэн тайван-амгалан сууцгааж байна.Энэ их орон тоог ашиглая,хэрэгтэй зүйлд зээл авья.
Найруулгаа байг гэхэд үг үсгийн алдаагүй мэдээ оруулж бай л даа. Нүдний булайнууд аа
Найруулгаа байг гэхэд үг үсгийн алдаагүй мэдээ оруулж бай л даа. Нүдний булайнууд аа.
Таны хэлсэн үг нэгжид,хотын дүүрэг,хороодод туйлын хангалтгүй,харилцан нэгэндээ сайн хүн байх үүднээс сайхан ордондоо санал хүсэлт сонсож,бичиг хэргээ адаагүй бүрдүүлэн тайван-амгалан сууцгааж байна.Энэ их орон тоог ашиглая,хэрэгтэй зүйлд зээл авья.
Монгол хүний хөгжлийн тухай асуудал даанч алга даа. Монгол хүн ажилтай орлоготой байх ёстой. Ажилтай болгох гол субьект нь хувийн хэвшил. нэгэнт ЕС төрийн зохицуулалттай эдийн засагтай болно гэсэн юм чинь төр ажил олгоно гэж ойлгох уу. Хүнээ яаж сайхан амьдруулах вэ?
ЯРИХААС ЦААШГҮЙ
Газрын тосоо дотоодоосоо нийлүүлэх болсон нь сайшаалтай, олон жилийн өмнөөс Петро чайнад эзэмших эрхийг нь өгөлгүй өөрсдөө газрын тосоо олборлосон бол Монголын эдийн засагт эерэг үр дүнтэй байлаа.
Цаашид Петро чайна болон Оюу толгой гэх мэт стратегийн ач холбогдолтой ордуудаа Монгол улс яах гэж байна, ухуулсаар өөрсдөө элдэв өр болон хар жагсаалтанд орж, цөлжсөн газартай үлдэх үү. Яаралтай шийдэх асуудлуудын нэг бол энэ асуудал.
ЁС -аа ямагт дэмждэг,цаашид ч дэмжинэ.
ЁС -аа ямагт дэмждэг,цаашид ч дэмжинэ.