Сангийн яамнаас тендерт оролцох эрхгүй компаниудын нэрсийг зарлаж “хар дансанд” бүртгэжээ. Тус жагсаалтад “Мөлүүхээр”,”Тэгш-Өргөө”, “Бүрд-Уул”, “Кристаллхилл” гэх зэрэг бичиг баримт, гэрээ зэргийг хуурамчаар үйлдсэн зөрчилтэй газрууд багтсан байна.
Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуй нэгжийг Сангийн сайдын тушаалаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д бүртгэдэг билээ.