Хятадын эрх баригчид Хятад дахь АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажиллаж буй гадаадын сэтгүүлчдэд визний хязгаарлалт, шинэ дүрэм журам тавьлаа.
Өнгөрсөн долоо хоногт тэдгээр сэтгүүлчдэд нэг жилийн хугацаанд хүчинтэй байх хэвлэлийн үнэмлэхийг тогтмол сунгах үеэр хэд хэдэн сэтгүүлчдэд сунгалт хийхийн оронд өргөдлийг нь шийдвэрлэж байгаа гэсэн бичиг өгсөн байна. Хятадын виз нь хэвлэлийн карттайгаа холбоотой байдаг тул эдгээр сэтгүүлчдэд ердөө нэг сараас хамаагүй богино буюу ердөө хоёр сар хүчинтэй шинэ виз олгож магадгүй юм байна.
Өмнө нь шууд нэг жилээр виз сунгадаг байжээ. Хятадын эрх баригчид хэвлэлийн түр зуурын итгэмжлэл болон тэдгээртэй холбоотой визийг хэзээ ч цуцалж болно гэж мэдэгдсэн байна. Сэтгүүлчдийн зүгээс энэ нь тэдний цаашдын ажил амьдралын төлөвлөгөөг ярвигтай болгож байгаа учраас гомдолтой байгаа юм.
CNN агентлагийн сэтгүүлч, АНУ-ын иргэн Дэвид Кулвэр ч бас энэ төрлийн хохирол амсаж байгаа нэгэн хэмээн тус мэдээллийн сайтад мэдээлэн, тэдгээр сэтгүүлчдэд АНУ-ын хэд хэдэн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа Wall Street Journal сэтгүүлийн АНУ, АНУ-аас бусад орны сэтгүүлчид багтаж байгааг хэлсэн байна.