Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байгууллагуудтай уулзалт хийлээ.
Засгийн газраас агаарын бохирдол бууруулах чиглэлд амжилттай ажиллаж байгааг хэлсэн. Тодруулбал Нийслэлийн агаарын бохирдол 2019-2020 оны өвөл 50 хувиар буурсан гэж шинжээчид дүгнээд байгаа юм. Цаашдаа 80 хувь хүртэл бууруулах зорилт дэвшүүлж ажиллах болно гэдгийг Шадар сайд мэдээллийн үеэр танилцууллаа.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтарч агаарын бохирдол, шахмал түлштэй холбоотой мэдээллүүдийг нээлттэй болгох санал санаачлагыг Засгийн газраас гаргаж байна. Мөн энэ бүхнийг олон нийтэд сурталчилж, түлшний зөв хэрэглээг сурталчлах чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд:
-150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, орон сууцжуулах, гэр хороололд амины орон сууцны дэд бүтцийг шийдэх
-Сайжруулсан түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлж,
-Налайх дүүрэгт хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулах
-Уурын зуухуудыг шинэчилж, усан технологи руу шилжүүлэх, түр дулааны шугамд холбох
-Цахилгаанаар дулаан хангах ажлыг эрчимжүүлж, 21 аймагт хэрэгжүүлэх зэрэг ажлыг төлөвлөснийг Шадар сайд нэмж танилцууллаа.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба