2020-09-08 10:291min00

Манай улсын үүрсний экспорт нэмэгдэж цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрлээ

Ugol-2017

Нүүрсний экспорт өнгөрсөн сард нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газрын статистик харууллаа.  Гашуунсухайт, Шивээхүрэн, Ярант, Хангийн боомтоор гаргасан нүүрсний автомашины тоо Ковид-19 цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрчээ.

Оны эхний найман сард нийт экспортын 26 хувийг чулуун нүүрс дангаараа бүрдүүлжээ. Нийт 15.2 сая тонн чулуун нүүрсийг 1.16 тэрбум ам.доллароор экспортолсныг тус газраас мэдээллээ. Тодруулбал, наймдугаар сард 3.6 сая тонн чулуун нүүрс экспортолсон байна. Энэ нь долоодугаар сарын экспортоос бараг хоёр дахин өндөр дүн болжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй