Төв аймгийн Батсүмбэр сумын төвөөс зүүн зүгт 12 км-т орших “Монос” амралтын газарт амарч байсан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат 41 настай, эрэгтэй У согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ есдүгээр сарын 04-ний өдрийн 23.00 цагийн орчимд сураггүй болжээ. Энэ тухай ОБЕГ-т есдүгээр сарын 5-ны өдрийн 18.38 цагт дуудлага өгсөн байна.
Аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Моносын тохой гэдэг газраас Мандал гэдэг газар хүртэл 8 км-т завьтай урсаж, Сөгнөгөр голын эрэг дагуу 12 км-т явганаар эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. Улмаар өнөө өглөөний 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
1 comment
samrand yavaa