ШӨХТГ: Гурил, талхны үнээ нэмсэн ААН-дэд нэмсэн үнээ буулгах шаардлага хүргүүллээ

2020-09-07 15:571min1
Tërshëra_dhe_përfitimet

Холбогдох хуулиараа бол гурил, талхны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй. Гэтэл “Талх чихэр” ХК-ийн зүссэн талх 100-200 төгрөгөөр, “Алтан тариа” компанийн гурилын үнэ 30-330 төгрөгөөр нэмэгджээ.

“Талх чихэр” ХК-ийн төлөөлөл дэлхийн жишигт нийцсэн олон улсын стандарт нэвтрүүлж байгаа учраас бүтээгдэхүүний үнээ нэмсэн гэж тайлбарлав. Мөн валютын ханшийн өсөлт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, цахилгааны үнэ зэрэг шалтгааныг нэмж дурдлаа. Иймээс ШӨХТГ, МХЕГ, ТЕГ, Гаалийн ерөнхий газар хамтран “Талх чихэр”, “Алтан тариа” зэрэг компанийг бүтээгдэхүүний үнээ үндэслэлтэй нэмсэн эсэхийг нь шалгахаар боллоо.

Хэрвээ шалтгаан нь үндэслэлгүй байвал хуулийн этгээдийг 20 сая хүртэлх төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ХХААХҮЯ болоод гурил, талх үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт хийхдээ мэдэгдэж, гурил, талхны үнээ нэмсэн аж ахуйн нэгжүүдэд нэмсэн үнээ буулгах шаардлага хүргүүлж эхэллээ.

ШӨХТГ

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2020-09-07 20:44 at 20:44

    bolimoor yum. Irgeddee inpilyatsiin tuvshinguur tsaling ni nemeech.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй