Транзит тээврийн жолооч зам дагуу тоглож байсан хүүхдүүдэд цонхоор чихэр шидэж өгсөн зөрчил гаргаж, хүүхдүүдийг тусгаарлалтад авчээ. Тодруулбал, ОХУ-ын бараа бүтээгдэхүүний транзит тээвэрлэж явсан жолооч есдүгээр сарын 4-нд хилээр нэвтрэх явцдаа Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зам дагуу тоглож байсан хүүхдүүдэд машины цонхоор чихэр шидэж өгсөн зөрчил гаргасан байна.
Хүүхдүүдийн хувьд тав, зургаа, долоо, ес, 12 настай зургаан настай бөгөөд албаныхан асран хамгаалагчдынх нь хамт тус сумын эмнэлэгт тусгаарлалтад авчээ. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газраас ариутгал халдваргүйтгэл хийж, хяналт тавьж ажилласан талаар мэдээллээ.