Энэ хичээлийн жилийн эхний сард сурагчид сургуулиас гаргасан хуваарийн дагуу ангидаа очиж суралцахын сацуу, сургуульд очихгүй өдрөө хичээлээ телевизээр хүлээн авч үзэх юм.
Энэхүү түр журам нь аймгуудад 14-нийг хүртэл, нийслэлийн сургуулиудад энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилж, түүнээс цааш хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэнэ. Есдүгээр сард өмнө үзсэн хичээлүүдийг давтан хүргэнэ гэж БШУЯ-наас мэдээлсэн.
2020 оны 9 дүгээр сарын 07-12 ны ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН хуваарийг хүргэж байна.
Эх сурвалж: БШУЯ