ЭТТ компанийн хувьцаа эзэмшигч хүүхдүүд ногдол ашгаа хэрхэн авах вэ?

2020-09-07 08:411min0
118676909_3459451484085364_6341601924180916781_o

2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн хүүхдүүд ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байдаг.

“Хүүхдийн ногдол ашгийг авахдаа регистрийн дугаар, хүүхдийн мөнгө авдаг дансыг …… дугаарт илгээж, бүртгүүлнэ” гэх худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж байгааг албаныхан анхаарууллаа.

Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа “Насанд хүрээгүй хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө авдаг дансаар нь олгож байгаа. Иргэд Ebarimt системд хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэл үүсгэхэд системээс автоматаар тухайн хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг дансыг санал болгоно. Ингээд иргэн Та зөвшөөрвөл ТИЙМ гэсэн товчлуурыг дарж баталгаажуулснаар ногдол ашгийн мөнгө шилжин орно.

Олон нийтийн сүлжээгээр ташаа мэдээлэл яваад байна. Та бүхэнд хүүхдийнхээ регистрийн дугаар, дансны мэдээллийг бусдад өгөхгүй байхыг анхааруулж байна” хэмээсэн юм.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах, бүртгэл үүсгэхтэй холбоотой мэдээллийг 1072.ebarimt.mn сайтаас авах боломжтой.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй