“FIBA U17 World Skill Challenge” дэлхийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцсон. Манай эрэгтэй багийн тамирчид Болгар улсын шигшээ багийг 99-124-өөр хожиж тус тэмцээний алтан медаль, цомын эзэд болсон юм. Энэхүү тэмцээний MVP буюу “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Г.Болор-Эрдэнэ тодорсон.
Монгол Улсын сагсан бөмбөгийн U17 насны шигшээ багийн энэхүү амжилтыг өндрөөр үнэлж, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо манай тамирчдыг NBA-ын Алдрын танхимын гишүүн, лигийн аварга, финалын MVP, улирлын MVP, 14 удаагийн Бүх-Одод тоглогч Дирк Новицкитой онлайнаар уулзуулж, ярилцах боломж олгохоор болжээ.
Мөн 2016 оны ФИБА-гийн дэлхийн аварга, 2008 оны Бээжингийн олимпийн мөнгө, 2012 Лондоны олимпийн хүрэл медальт Австралийн шигшээ багийн тоглогч Женни Скрийнтэй манай тамирчид онлайн ярилцлага хийх юм байна.