“Таван толгой түлш” ХХК-нд хүргүүлсэн албан шаардлагуудын биелэлтэд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийхэд биелэлт 70 хувьтай байна. “Таван толгой түлш” ХХК-д шахмал түлш үйлдвэрлэх 4 шугам ажиллаж байгаа бөгөөд өдөрт дунджаар 800-1000тн орчим шахмал түлш үйлдвэрлэж борлуулалтад гаргаж байна. Өвөлжилтийн бэлтгэл байдалтай холбоотой цаашид 4 үйлдвэрийн 12 шугамыг бүрэн ажиллуулах, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх хангалттай нөөц бүрдүүлж ажиллах тал дээр зөвлөв.
2. Таван толгой ХХК-ийн шахмал түлшний 22 дээж, мидлинг, барьцалдуулагчийн 3 дээж нийт 25 дээжийг Шинжлэх Ухаан Академийн хими, хими технологийн хүрээлэн, Ашигт малтмал газрын тосны газрын уул уурхай, газрын тосны лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Лабораторийн шинжилгээний дүнгээр шахмал түлшний чийглэг, үнслэг, дэгдэмхий бодис, нийт хүхэр, илчлэг, бат бөх чанарын үзүүлэлтүүд нь Сайжруулсан хатуу түлш MNS 5679:2019 стандартын шаардлага хангаж байна. Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчид хийсэн шинжилгээгээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэс илрээгүй.
3. Сайжруулсан шахмал түлшний нөөцийн саравч болон агуулахын барилга байгууламжуудад Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар сайжруулсан шахмал түлш хадгалах агуулах, саравч нь агаар сэлгэлт муу, орчны температур хэт өндөр, агуулах, саравчны дээвэр болон шалаар ус нэвчиж чийг хуримтлагдсан зэрэг зөрчил дутагдал илэрч бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй байсан тул зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг авч зөвлөмж өглөө.
2020 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар 25400 тонн шахмал түлш худалдаалагдсан байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шахмал түлш хадгалах 38 агуулах, 53 саравч нийт 91 объектод 47768 тонн шахмал түлш нөөцлөгдөж, Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрт 2000 тонн сайжруулсан түлш байна.