Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, дэлхий нийтэд тархаж байгаа COVID -19 цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор 2019 оны 10 сарын 01-с 2020 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж, улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу НМХГ-ын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна.
Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүн, авсан арга хэмжээ, хүрч буй үр дүн:
Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах гэр хорооллын 99 хороодод хяналт шалгалт хийх 111 улсын /ахлах/ байцаагчийг тушаалаар томилон хариуцсан хороодын агаар бохирдуулагч эх үүсвэрт хяналт тавин ажиллаж байна. Энэ жил шинээр шахмал түлж эхлэх Нийслэлийн 5 хорооны хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, зохион байгуулагч, орон тооны бус 105 ажилтанд, Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн Засаг дарга, Тамгын газар, Хороодын засаг дарга, Хэсгийн ахлагч, иргэдийн төлөөлөл 70 хүнд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, зуух, яндангийн аюулгүй байдал, стандартын талаар сургалт хийж зөвлөмж, мэдээлэл өгсөн.
Дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж байгууллагад хийсэн шалгалтын талаар:
Угаасан нүүрс мидлинг хэрэглэх 79 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийлээ. Шалгалтад хамрагдсан 79 аж ахуйн нэгжээс 25 аж ахуйн нэгж нь Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газартай уур үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай гурвалсан гэрээ байгуулсан байна. Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороонд байрлах Оптималь ХХК, Кенбо ХХК-иуд хөдөлмөрийн аюулгүй байдал, дотоод хяналтын журам мөрдөж ажиллаагүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1.2 заалтын дагуу нийт 2.000.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Түмэн шувуут ХХК-д тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зөрчлийг үндэслэн 2.500.000 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж, улсын байцаагчийн албан даалгавар өгч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл
эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагад хийсэн шалгалтын талаар:
Агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмших тусгай зөвшөөрөлтэй17 аж ахуйн нэгжийн 64 обьектын 156 халаалтын зуухыг хамруулан утаа шүүгчтэй эсэх, нүүрсний нөөцлөлт, үнс, нүүрсний агуулах савны бүрэн бүтэн байдал, камержуулалт хийгдсэн эсэхэд Нийслэлийн Захирагчийн Ажлын албатай хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийлээ. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс засвар үйлчилгээ хийгээгүй- 4 /ШШГЕГ-ын 2 зуух, ХИХУГ-138 дугаар сургууль, Түшигт хангай ХХК-ийн 11-р зуух/, хяналтын камергүй-12 /Түшигт хангай ХХК-ийн 11, 23 20, 19-р зуух, ХИХУГ-ын 102, 126, 138, 140, 14, 24-р зуух, Цэвэрлэх байгууламжийн халаалтын зуух, Дамбадаржаа дулааны төв/, утаа шүүгчгүй-2 /ШШЕГ-ын 2 зуух/, нүүрсний агуулах задгай-29 / ХИХУГ-6, Ану Сервис ХХК-6, Хоёулаа хүү ХХК-2, Түшигт хангай ХХК-2, УНК-1, Биокомбинат УТҮГ-1, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв-1, ШШГЕГ-2, Зэвсэгт хүчний жанжин штаб-6, Ньюсевер ХХК-1, Промонтрейд ХХК/, үнсний агуулах задгай-18 /Зэвсэгт хүчний жанжин штаб-6, ШШГЕГ-2, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Биокомбинат УТҮГ, Найрамдал УТҮГ, УНК ХХК, Түшигт хангай ХХК-2, ХИХУГ-4/ зуухны байгууламж байна. Хамтарсан хяналт шалгалтаар дээрх зөрчил дутагдалтай аж ахуйн нэгжүүдэд хугацаатай даалгавар өгч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах арга хэмжээг авч ажиллаж байна.