А.Амбасэлмаа: АНУ-ын Сиэтл хотоос ирсэн дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

2020-09-04 11:211min0
5f4c641c9a773
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.09.04/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 537 хүнд шинжилгээ хийлээ.

Уг шинжилгээгээр 533 хүнээс вирус илрээгүй бол дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр иргэд нь есдүгээр сарын 02-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд юм.

Батлагдсан 310 тохиолдлын 296  нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 16 нь сувилалд, гэрийн ажиглалтад 25 нь байгаа бол 255 хүний ажиглалтын хугацаа дууссан байна. Одоогоор ХӨСҮТ-д 14 хүн эмчлүүлж байгаагаас 13 нь хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй