ҮСХ-ны мэдээгээр он гарснаас хойш манай улс 40 гаруй мянган автомашин импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 16 мянгаар буурчээ.
Энэ оны байдлаар нийслэлд 605 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Импортоор орж ирэх тээврийн хэрэгслийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж ирсэн. 2017-2018 онд автомашины импорт 25 орчим мянгаар, 2018-2019 онд 7-8 мянгаар тус тус нэмэгдэж иржээ.
2017 онд 60 гаруй мянган тээврийн хэрэгсэл импортолж байсан бол 2018 онд 87-88 мянга болж өсжээ. 2019 онд импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэл 94.5 мянга болсны 70 орчим хувийг суудлын автомашин эзэлж байв. Энэ нь замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх нэг шалтгаан болж байна.