Хятад, Япон, Солонгос бол дэлхийн эдийн засаг, технологийн аварга улс орнууд. Гэтэл эдгээр улсын иргэд хэдий өндөр хөгжилтэй улсад аж төрдөг ч сүсэг бишрэлтэй хэвээрээ л байна.
Хятад, япон, солонгосчуудын гол айдас нь 4-ийн тоо бөгөөд үүнийг тэд үхлийн бэлгэдэл гэж нэрлэдэг. Ялангуяа хятадууд энэ тоонд үнэнээсээ дургүй, амьдрал, хувь заяанд нь ноцтойгоор нөлөөлнө гэж үздэг аж. Энэ айдас даамжирсаар аливаа салбаруудад ч нөлөөлж эхэлжээ.
Дөрвийн тооны айдас
Хятад хэлний 4-ийн тоо “үхэл” гэдэгтэй адилхан сонсогддог. Энэ хоёр үг хөгөөрөө л ялгардаг байна. Ингээд уг үг япон, вьетнам, солонгос болон Зүүн Өмнөд Азийн бусад оронд бага зэрэг өөрчлөгдөн орж, азиуд 4-ийн тоог энгийн амьдралдаа аль болох дурдахгүйг хичээж ирсэн байна. Тэр дундаа өвчтэй төрөл төрөгсдийнхөө дэргэд 4-ийн тоог дурддаг ч үгүй бөгөөд дөрвөн зүйл бие биедээ өгөхгүй байхыг хичээдэг байна
Сүсэг бишрэл дээд цэгтээ хүрсэн нь
Хятадууд 2004 онд мөн л 4-ийн тооноос болж Бээжингийн Олимпийн наадам явуулахаас татгалзсан гэдэг. Харин 2008 онд Бээжинд зуны Олимпийн наадам хийсэн нь 8-ын тоо Хятадын соёл амжилт, аз жаргалыг бэлгэддэгтэй холбоотой гэнэ.
Хонконгийн Vista Paradiso, The Arch зэрэг зочид буудлуудад 40-49 дүгээр давхар байдаггүй. Тайваньд байр байшинг дугаарлахдаа 4-ийн тоог зориуд орхигдуулдаг бол Сингапурын нийтийн тээврийн оператор SMRT компани метро, төмөр замын вагонд зориуд “4”-ийн тоог нь хаядаг байна.
Тайвань, Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчин №4 дугаартай хөлөг онгоц, онц, пуужинтай болохгүйг хичээдэг. Яг үүний дагуу азиуд 14, 24, 34 гэсэн “4” цифр орсон дугаараас аль болох татгалздаг.
7 comments
Дөрвөн Ойрадуудыг устгасан бас нэг шалтгаан энэ байж болох нь ээ!
Аливаа улс үндэстэний ёс заншил нь тухайн үндэстэний оршин тогтнох,хөгжин дэвшихийн билэгдэл төдийгүй баталгаа юм.өөрийн ёс заншилийг мухар сүсэг гэж үл оошоовол өөдөлдөгүй нь баталгаа нь бид,өөдөлдөгийн баталгаа нь тэд.бас Европд 13-р давхар гэж байдаггүй юм билээ.өөрийн заншилийг мухар сүсэг гэж үл ойшоочихоод өрөөлийн заншилыг соёл гэж ойлгоод даган дуурайх нь тарихаа угаалгасаных биз эсвэл эрлийз хурлийзуудад монгол ёс мухар сүсэг гэж санагдаг биз.яг л ямар нэгэн цифрээс айх нь бидэнд мухар гэж бодогддог шиг
Эвтэй дөрвөн амьтан. Дөрвөн хүүхэдтэй сайхан амьдарч байгаа айл зөндөө байгаа.
Монголчуудад цээртэй тоо гэж байдаг билүү.
Монголчууд 4-ийн тоог харин ч бэлгэддэг. 4-н хүчтэн, 4-н зүгийн бурхан, дал 4-н өндөр гэх мэт…
MALAA yuu Asia uud ve!!! Zuvkhun khyatadad durgui bdiin!!!! Khyatad khelnii 4 gedeg too n ukh gedeg ugtei adil bdiin za. Yum unsh, bitgii Asia gej busad ornuudiig khamruul!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ЧИ СО ЯВЖ ҮЗЭЭГҮЙ ЮМҮҮ
SOLONGOST BAS 4 DAWHAR GJ BDAGGUI SHUU