Нийгмийн сэтгэл зүйн өөрчлөлтөд нөлөөлж байгаа нэг зүйл нь баян ядуугийн ялгаа энэ талаар иргэн yalguun anna цахим хуудсанд бичжээ.
Тэрбээр “Баячууд гэдэг нэршилтэй дунджаас дээш амьдралтай эцэг эхчүүдэд хандаад хэлчихэе. Бидний хүүхдүүдийн ирээдүйн найз нарыг бүү өөр шигээ болго!!! Хандлагыг нь бүү эвдээд бай!!!
Би олон хүнтэй ажлаар найзын хувиар уулзаж байна нэг зүйл үнэхээр гайхмаар эгдүүцмээр санагдаж ярвайхдаа ярвайж ,мэтгэлцэхдээ мэтгэлцэж ярилцаад буруу бодлыг засах гэж тайлбарлан ойлголцох үе ч байлаа. Энэ дундаас нэг жишээг ярья нэгэн бүсгүйн тэрээр олны танил нилээд бэлтэй бүсгүйтэй ярилцсан минь:
Гэр хороололд амьдардаг хүнийг гэрийн үйлчлэгчээр ажилд авмааргүй байнаа. Тэд нар чинь аймар орчинд аймар үнэр танартай хүмүүс амьдардаг гэж сонссон бөөн бактер ёооё бүр харах битгий хэл сонсохоос аймар газар чи бас битгий тийшээ яваарай гадаа бие засдаг амьдралтай гэж бодохоор л битүү нян тээгч яаж тийм хүнийг гэртээ оруулахын бэ.
Би бүр хүүхдүүддээ хүртэл хэлдэг ямар хүүхэдтэй найзалж байгааг нь байнга мэдэж байхыг хичээдэг. Энгийн хувцас авч өгдөггүй мэдрэмжтэй байлгахын тулд багаас нь брэндүүдийг ялгуулж сургадаг ресторан бүр орон оронд өөр соёлтойг заадаг хүний өмнө эвгүй байдалд орохвы гэж санаа зовдог. Аль болох адилхан түвшнийхээ соёлтой хүмүүсээр хүрээлүүлэхийг хичээдэг гэж ярьж байна.
Гэтэл миний хувьд би гэр хороололд өссөн саяхныг хүртэл амьдарч л байсан тэр хүн мэдсэн үү үгүй намайг хамт ажиллахыг хүсэж гэртээ урьж хамт цай уусан бодвол надаас юу ч үнэртээгүй байх нь.
Энэ эмэгтэй хүүхдүүддээ гэр хорооллын хүмүүсийн талаар ядуу хүмүүсийн талаар бараг л хүн биш харьцаж болохгүй амьдрал байхгүй гариг дээр байдаг юм шиг ярихаар ирээдүйн бидний хүүхдүүдийн дунд ямар том хагаралтай ямар том заагтай ямар хүн чанаргүй ямар хандлагатай нийгэм бий болох вэ???
Одоо бидний аав ээж ямар ч албан тушаалд байсан нэг өнцгөөс хараад хуучнаа дурсан яриа нийлдэг. Гэтэл одоо баян ядуугийн ялгаа хэт хол зайтай байна гэхдээ энэ нь Монголд. Бидний хүүхдүүд насанд хүрэхийн цагт нэг эх оронд нэг хөрс шороон дээр өссөн гэхэд хэцүү ялгаатай сэтгэхүйтэй болох гээд байна.
Ирээдүйн хүүхдийн минь найзуудын,нэг улсын иргэдийн хүн чанарыг нийгмийн хандлагыг сэтгэлгээг нь бүү өвчлүүлээч!!! Баян гэж нэрлэгдэх хээнцэр хатан шиг яравгар ноён шиг та нар ирээдүйд үр хүүхдүүдтэйгээ хамт байхгүй чиний муулах хар бор амьдралд өссөн хүүхдүүд хамтдаа мөр зэрэгцэн амьдарна. Тиймээс муулахын оронд ирээдүйн хүүхэдтэй чинь найз болох зэрэгцэн орших бусад хүүхдүүдийн нийгмийн асуудалд, боловсролд ,соёлд тус нэмэр болж хөрөнгө оруулалт хийх нь хүүхдээ брэндээр чимэхээс илүү хөрөнгө оруулалт ирээдүйнх нь төлөө хийж байгаа сайхан алхам болох болов уу!!!
Ирээдүйн үрсийн минь найзуудын сэтгэлгээг баян ядуугийн ялгаагаар бүү эвд гэж хүсье. ХҮН БОЛ ХҮН!!!
Миний л бодсоныг Цаг гарган уншсанд баярлалаа” хэмээсэн байна.